“Приус 20” машины жолоочийг эрэн сурвалжилж байна

Энэ сарын 4-ний өглөө 07 цаг 12 минутад ХУД-ийн 3-р хороо Дүүргийн гэрлэн дохиотой уулзварын зүүн замд явган хүний гарцан дээр явган зорчигч 67 настай, эрэгтэй Л-г улсын дугаар тодорхойгүй, Toyota Pruis-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашины жолооч мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. Осол хэргийн газраас хохирогчийг машиндаа суулган явж ХУД-ийн 3-р хорооны Арьс ширний 27А байранд хүргэж өгөөд явсан зам тээврийн осол, хэрэгт бичлэг дээрх тээврийн хэрэгсэл болон тухайн жолоочийг эрэн сурвалжилж байна.

 

ЖИЧ: Зам тээврийн осол, хэргийн талаар үзсэн харсан болон бичлэг дээрх автомашин, жолоочийн талаарх мэдээ, мэдээллийг 99058751, 93120202, 93190005 дугаарын утсуудад хүлээн авч байна.

 

МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫГ ЧАНДЛАН ХАДГАЛЖ, ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ИРГЭНИЙГ УРАМШУУЛНА хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • kpNfBIqssknbhEQhh (46.161.9.48)

    2017-05-21

    IvUnql xngpfnzjwzqe, [url=http://bqkccusvbydk.com/]bqkccusvbydk[/url], [link=http://hebtiptvfved.com/]hebtiptvfved[/link], http://mcmlkhfjxdrc.com/