Жоржия мужид онц байдал зарлалаа

 

        АНУ-ын зүүн өмнөд хэсгийг хар салхи дайрсны улмаас 18 хүн амиа алджээ гэж “USA TODAY” сайт мэдээллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Жоржия мужид 14, Миссисипид дөрвөн хүн амь үрэгдсэн байна. Хар салхины улмаас олон айлын орон гэр болон автомашин эвдэрч, байшин барилгын дээвэр хуурч унан, мод үндсээрээ сугарчээ. Жоржия мужийн төвийн болон зүүн хэсгийн долоон дүүрэгт гамшгийн хэмжээг тогтоож, оршин суугчдад тусламж үзүүлэхийн тулд онц байдал зарлажээ. Үндэсний цаг уурын албаны мэдээлэлд тэмдэглэснээр, өнгөрсөн ням гаригт Флорида мужийн хойд хэсгийн Каррабель болон өмнөд Жоржияг хар салхи дайран өнгөрчээ. Шуурга зүүн хойд зүгээс 89 км/ц-ийн хурдтай шуурсан байна. Хар салхины улмаас орон гэргүй болсон Жоржия мужийн оршин суугч Карен Мүр хэлэхдээ “Хар салхи үүрээр дэгдсэн. Асар хурдтай галт тэрэг ирж байгаа мэт чимээ гарч байсан. Нөхөртөө энэ тухай хэлэхэд тэр “Энд ямар ч галт тэрэг байхгүй. Энэ торнадо байна” гэж хэлсэн. Хаа сайгүй чулуу үсрээд л үнэхээр аймшигтай, хэдхэн хормын дотор бүх зүйл орвонгоороо эргэсэн” гэжээ. Түүнчлэн холбогдох байгууллагаас Жоржия болон Флорида мужийг ойрын өдрүүдэд дахин хар салхи дайрч, шуурга шуурч болзошгүй гэж анхааруулсан аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Henk (202.9.42.63)

    2017-01-24

    http://Cash4Visits.com/ref.php?refId=344085 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 287000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л