Хилийн ойролцоо пуужин байршуулсныг Москва аюулгүй гэж үзэв

 

        Хятад улс ОХУ­тай залгаа хилийн бүсэд тив алгасах баллистик пуужин байршуулсан явдлыг Москва “Аюулгүй” гэж үзэж байгаа талаар ОХУ­ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдлээ. Тэрбээр “БНХАУ­ын Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг манай улсад заналхийлсэн үйлдэл гэж үзэхгүй байна. Хятад улс бол манай стратегийн холбоотон, улс төр, эдийн засгийн түнш бөгөөд бид хоёр орны харилцааг эрхэмлэн дээдэлдэг” гэж ярьсан аж. Хятад улс Оростой хил залгаа байрлах Хэйлунцзян мужид тив хоорондын баллистик пуужин байрлуулсан талаар өнгөрсөн лхагва гаригт олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Мөн ажиглагчид уг үйл явдлыг АНУ­ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын талаар илт өдөөн хатгасан мэдэгдэл хийсний хариуд авсан арга хэмжээ гэж үзэж буйгаа уламжилсан байна. Гурван угсраа, хатуу түлшээр ажилладаг “Дунфэн­41” тив алгасах баллистик пуужинг Хятадын зөөгч пуужингийн технологийн академид зохион бүтээжээ. Уг пуужин 10 хүртэлх тооны цөмийн цэнэгт хошуу тээж, 14 мянган км хүртэлх алсын зайд байгаа обьектод цохилт өгөх чадалтай байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)