Диана гүнжийн хөшөөг босгоно

 

        Кэмбрижийн гүн Уильям болон хунтайж Харрийн захиалгаар Диана гүнжийн дурсгалд зориулсан хөшөө босгохоор болсон байна. Уэльсийн гүнж Диана таалал төгссөнөөс хойш 20 жил өнгөрч байгаа бөгөөд түүний дурсгалыг хүндэтгэх анхны хөшөөг босгох ажлыг хоёр хүү нь санаачилжээ. Уг хөшөөг гүнжийн амьдарч байсан Кенсингтоны ордны өмнө олон нийтэд нээлттэйгээр босгох аж. Албаны хүний хэлж буйгаар хөшөөний загварыг хараахан сонгоогүй байгаа бөгөөд удахгүй бүтээн байгуулалтын ажил эхлэхийг онцоллоо. Ханхүү Харри болон Уильям хэлэхдээ “Ээж маань амь үрэгдсэнээс хойш 20 жил өнгөрчээ. Их Британи болон дэлхий даяар түүний гавьяа, нэр хүндийг алдаршуулах цаг нь боллоо. Бидний ээж маш олон хүнд тус нэмрээ хүргэсэн. Амьд ахуй цагт нь түүнтэй хамт байж тусламжийг нь авч байсан тэдгээр хүн болон сайхан сэтгэлт ард түмэн минь Кенсингтон ордны өмнө түүний хөшөөг босгоход тусалж, амьдрал, үлдээсэн эерэг ул мөрийг нь хүндэтгэж зочилно гэж найдаж байна” гэжээ. Түүнчлэн хатан хаан II Элизабет ач нарынхаа энэхүү үйл хэргийг дэмжинэ гэдгээ уламжилсан байна. 1997 оны наймдугаар сарын 31-нд Парис хотноо Уэльсийн гүнж Диана амь үрэгдэх үед Кэмбрижийн гүн Уильям 15, ханхүү Харри 12 настай байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)