Д.Трамп, В.Путин нар утсаар ярилаа

 

        ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар утсаар ярилцаж хоёр орны хоорондын харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлж, тогтворжуулахаар тохиролцлоо гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Кремлийн мэдэгдэлд тэмдэглэснээр, талууд эрх тэгш, харилцан ашигтай байр суурийг баримталж хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлж, харилцааг тогтворжуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн хамтын хүчин чармайлтад ач холбогдол өгч олон улсын гол аюул болох терроризмын эсрэг тэмцэж, Ерөнхийлөгч асан Б.Обамагийн засаг захиргааны үед хүчингүй болгосон зарим заалт, гэрээг сэргээхээр тохиролцжээ. Түүнчлэн Ойрхи Дорнодын нөхцөл байдал, Араб-Израйлийн мөргөлдөөн, Ираны цөмийн хөтөлбөр, Украины хямрал, Солонгосын хойгийн асуудлаар байр сууриа солилцсон аж. Хоёр орны удирдагчид Сирийн хямрал, “Исламын улс”-ын эсрэг тэмцэх холбоотон орон болох ёстой гэж үзсэнийг мэдэгдэлд онцолжээ. Удирдагчид ойрын хугацаанд биечлэн уулзах боломжтой гэдгээ илэрхийлж, уулзалтыг шийдвэрлэж зохион байгуулах ажлын хэсэг гаргахаар тохиролцсон байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан талууд анх удаа утсаар холбогдож байжээ. Тэд өнгөрсөн удаад хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг сайжруулж, тогтвортой харилцаа бий болгоход онцгой анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн үзэж байсан аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)