НӨАТ-ын баримтын мэдээллээ алдаатай болон дутуу бүртгүүлсэн иргэдийн анхааралд

НӨАТ-ын буцаан олголт өчигдрөөс иргэдийн дансанд орж эхлээд буй. Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу цахим төлбөрийн баримтын нэгдсэн систем (www.ebarimt.mn)-д 620 мянган 409 албан татварч бүртгүүлсэн байна.

Тэднээс 482 мянга 600 татвар төлөгч иргэний 2016 онд хийсэн худалдан авалтын бүртгүүлсэн мэдээлэл нь хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлагыг хангажээ. Эдгээр иргэдэд 34.5 тэр бум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж эхлээд байна.

Харин нэгдсэн системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн 137 мянга 822 татвар төлөгч иргэн байгаа бөгөөд мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацаа хоёрдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (112.72.11.124)

    2017-02-04

    newtreh kodoo martsan yaj newtreh we tuslaach