БОАЖЯ, ХХЕГ хамтран ажиллахаар боллоо

 

       БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. 
 Энэ үеэр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл “2013-2016 оны хооронд Монгол Улсын Хил орчмын байгалийн нөөц, баялаг, иргэдийн амь нас, өмч хөрөнгийг  хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймэртэй тэмцэх асуудлаар санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байсан. Энэ  хамтын  ажиллагааны хүрээнд улсын хил дамнан гардаг   ой, хээрийн түймрийн тоо, тархалт багасч, түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах боломж бүрдсэн. Мөн  экологи-эдийн засагт учруулах хор хөнөөл, зардлыг  бууруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах чиглэлээр амжилттай хамтран ажилласан” гэлээ. 

 

ХХЕГ-ын  дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн “Бид 2013-2016 оны үед хамтран ажиллаж байсан. Энэ үед ОХУ-тай хиллэх улсын хилийн дагуу 10-20 метр өргөн, 673,5 км урт шороон болон халз зурвастай болсон нь маш том давуу талтай юм” хэмээлээ. 

 

Энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь 2017-2020 он хүртэл хүчин төгөлдөр үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд  улсын хил дамнасан болон хил орчмын нутаг дэвсгэрт гарч болзошгүй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөц баялаг, биологийн төрөл зүйлийг хамгаалах, хилийн усыг хамгаалах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

 


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (103.9.88.162)

    2017-02-07

    Засгийн газрын байгууллагууд хуулиараа хамтарч ажиллах үүрэгтэй шүү,юун гэрээ санамж бичиг вэ мангартаж байна даа,гарын үсэг зурснаа тэмдэглээд наргиж өгөх байх даа

  • Иргэн (66.181.186.138)

    2017-02-07

    Төрийн яамдууд гэж "Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг"тал тал тийшээ харсан ажлаа мэдэхгүй "намын бууны ноход"-оор дүүрсэн учраас яам хоорондоо "Санамж бичиг" байгуулах" гэж "Муу эр дайнд хөөрнө" гэдэг шиг бөөн хөл хөөрцөг болж нохойн гулгидас шиг юм ярьж шоудах болж дээ чааваас