Т.Даваасүрэн агсаны машиныг гэр бүлд нь хүлээлгэн өглөө

 

        Санаж явбал бүтнэ сажилж явбал хүрнэ гэдэг. Тэгвэл цахим ертөнцөд олныг шуугиулаад амжсан жолооч Т.Даваасүрэн агсаны амид ахуйдаа зорьсон зорилт, хүссэн хүсэл нь он цагийн хэлхээн дор, олон хүмүүсийн зүтгэл дундаас биелэлээ олсоор байгаа билээ. Оны өмнө гэхэд л “Шинэ Толгойт” төслийн хамт олны зүгээс ар гэрт нь хоёр өрөө байр өгч байсныг та бүхэн санаж байгаа байх. Мөн онцгойлон өөрийн эзэмшиж чадаагүй мэргэжилээ охиндоо өвлүүлэх хүсэл нь том охин Д.Энхжинг “Сайн Аав” киноны гол дүрд хөтлөсөн бол өчигдөрхөн гэхэд л түүний гэр бүл хэсэгхэн хугацаанд ч болтугай аавтайгаа уулзсан мэт халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байлаа.

 

 

Тодруулбал Улаанбаатар такси компани нь Даваасүрэн агсаны гэр бүлд өөрийнх нь хөлөглөж байсан 1224УНМ улсын дугаартай автомашиныг 14.00 цагийн үед гардуулан өгсөн билээ. Үүгээр ч зогсохгүй тус компаний такси баазын машинууд цуваа үүсгэн хүндэтгэл үзүүллээ.

 

 

Энэ үед бид Улаанбаатар такси компаний гүйцэтгэх захирал Б.Алтангадастай уулзаж амжсан юм.

 

 

Тэрээр хэлэхдээ: “Т.Даваасүрэн агсан маань манайд 3 жил ажиллахдаа машинаа хувьдаа авсан байсан хэдий ч өөрийн гэсэн бизнес эхлүүлэхээр 9сая төгрөгийн зээлийг машинаа  барицаа болгон үлдээснийг өнөөдөр бид зээлийг нь чөлөөлж гэр бүлд нь тус машиныг дурсгаж байгаадаа таатай байна” хэмээсэн юм аа.

 

 

Ингээд та бүхэн манай бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Сайн аав” киног үзэхийг хүсвэл Хүннү молл, Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудаар зочлоорой.

 


                                                                                                                                                                 

 О.Куланда 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (43.228.129.65)

    2017-02-07

    Сайхан хамт олон байна да үйлс нь дэлгэрч явах болтугай