Уурхайд дарагдсан дөрвөн хүнийг аварчээ
- 2017-02-08
- Нийгэм
- 0

Налайх дүүргийн 3 дугаар хороон дахь уурхайд нуралт болж уурхайн гүнд ажиллаж байсан дөрвөн иргэн дарагджээ.
Энэ тухай дуудлагыг өчигдөр 14:25 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн найман албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэдийг аварсан байна.
Тодруулбал, 122 метр урт тунелийн мухраас иргэн Г /31 настай, эрэгтэй/, О /26 настай, эрэгтэй/, Г /32 настай, эрэгтэй/, У /30 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, анхны тусламж үзүүлэн уурхайн удирдлагад шилжүүлжээ.

Сэтгэгдэл (0)