Ахмадуудын тэтгэврийг цагаан сараас өмнө олгох чиглэл өглөө

 

        Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт цагаан сараас өмнө зорилтот бүлгийн ахмад настнуудад тэтгэврийн мөнгийг нь олгох чиглэл өгчээ. Ингэхдээ зээлээр биш урьдчилгаа хэлбэрээр хүүгүй олгохыг үүрэгдсэн байна.Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлого, УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуулийг сурталчилан таниулах зорилготой Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа”  үндэсний чуулган Төрийн ордын Их танхимд болж байна. Энэхүү чуулганд бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөл 600 гаруй ахмад настан оролцож байгаа аж. Мөн чуулганд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Монголын ахмадын холбооны төлөөллүүд оролцож байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)