Сайхан сэтгэлт Ц.Сувд-Эрдэнийг “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ
- 2017-02-10
- Нийгэм
- 0

Сайн санааны үзүүрт шар тос гэж Монголчууд бид ярьдаг билээ. Тэгвэл энэ үгний илэрхийлэл болсон нэгэн эмэгтэй бол Сувд-Эрдэнэн юм. Тэрээр сайн сайхны төлөө өөрийнхөө амьдралыг зориулж яваа ажилч хичээнгүй тусч өгөөмөр нинжин сэтгэлтэй, сайн үйлсийн аянг сэтгэлээсээ хийдэг Ц.Сувд-Эрдэнэ бүсгүйг Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ.
Дээрх тэмдэгийн үгэнд “Нийслэлийг хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан” гэж бичсэн нь Ц.Сувд-Эрдэнийн үйл хэрэгтэй яг тохирч байгаа учир шагнал нүдээ олсон нэгэн жишээ болов. Хэдэн жилийн өмнө Ц.Сувд-Эрдэнэ гэдэг энэ эмэгтэй “Бөмбөгөр” худалдааны хажуугаар явж байгаад хөгшин эмгэн халуун сав бариад цай зараад явж байхыг хараад сэтгэл нь өрөвдөж, тэр эмээд туслахыг хүссээн. Ингээд 90 настай Хорлоо эмээг өөрийн гэсэн орох оронтой болгож, төрсөн охиноос нь өөрцгүй болсон Ц.Сувд-Эрдэнэ тэр цагаас хойш олон хүнд сэтгэлээсээ туслаж, амьдралд хөлөө олоход тусалсан.
Ц.Сувд-Эрдэнийн үйл хэргийг олон хүн дэмжиж өнөөдрийг хүртэл сайн үйлсийн аян нь үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар “Итгэл сэтгэлийн гүүр” сангаар дамжуулж, 5000 орчим хүнд туслаж, 22 айлыг орох оронтой болгож чадсан, мөн 5000 гаруй хүнд тусламж үзүүлсэн Ц.Сувд-Эрдэнийн хариу нэхээгүй сайн үйлсийн аяныг нь үнэлж ийнхүү шагнав. Энэ бол яах аргагүй нүдээ олсон шагнал юм. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед хувиа бодож довоо шарлуулж яваа иргэдийн хажууд бусдын төлөө гэсэн чин сэтгэл чиг шударга үйлтэй энэ бүсгүйгээр туслуулсан хүмүүсийн буян буцаж ирэхдээ шивэрч биш шаагиж ирнэ дээ. Сайн сайхан бүхэн цэцэглэн дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл (0)