АНУ-ын Монгол дахь ЭСЯ-аас мэдэгдэл гаргажээ

 

Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-аас АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын баталсан цагаачлалын хоригийн тухай ташаа мэдээлэл тархаж байгаатай холбогдуулан албан ёсны мэдэгдэл гаргалаа.

 

Тус мэдэгдэлд “Ард түмнээ гадаад үндэстнүүдийн террорист халдлагаас хамгаалах” Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай уялдан гарч буй аливаа цуу яриаг Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-ны зүгээс залруулж байна. Монгол улс нь энэхүү зарлигт тусгайлан дурдсан долоон орны нэг биш юм" гэжээ.

 

Дашрамд өгүүлэхэд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп нэгдүгээр сарын 27-ны өдөр исламын шашинтай нэр бүхий долоон улсын иргэдэд 90 хоногийн хугацаатай хилийн хориг тавьсан нь ихээхэн эсэргүүцэлтай тулгараад байгаа билээ. Түүний уг шийдвэрийг Вашингтон, Миннесота мужийн захиргаанаас хүсэлт гаргасны дагуу шүүх хурал хуралдсаны эцэст өчигдөр албан ёсоор хоригийг цуцалсан юм. Түүний хариуд Доналд Трамд улсынхаа шүүх тогтолцоог буруутгаад "Хэрвээ ямар нэг зүйл буруугаар эргэвэл шүүх буруутай. Манай улсад маш их хүн орж ирж байна. Тун муу хэрэг" хэмээгээд давж заалдахаа мэдэгдээд байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)