Хятад улс Умардаас нүүрс экспортлохоо зогсоолоо

 

        Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс баталсан Пхеньяны эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоолын дагуу Умард Солонгосоос нүүрс импортлохоо зогсоож байгаагаа БНХАУ мэдэгджээ. Хятад улсын Худалдаа, гаалийн яамны албаныхны хэлснээр, тус улс энэ оны хоёрдугаар сарын 19-ний ням гаригаас эхлэн жилийн эцэс хүртэл Умард Солонгосоос нүүрс импортлохгүй аж. Өнгөрсөн онд Хятад улс Умард Солонгосоос 1.18 тэрбум долларын нүүрс импортолжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Аюулгүйн Зөвлөлөөс тав дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэнтэй нь холбогдуулан Умард Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг баталсан билээ. Уг тогтоолд “НҮБын гишүүн орнууд Умард Солонгосоос жилд 7.5 сая тонн буюу 400 сая долларын мөнгөн дүнгээс давсан хэмжээний нүүрс импортлохыг хориглоно” гэж заасан байна. Энэ нь хориг арга хэмжээ авахаас өмнө тус улсаас импортолж байсан нүүрсний тал хүрэхгүй хувь гэсэн үг аж. БНХАУ нь Умард Солонгосын нүүрсийг худалдан авдаг гол түнш бөгөөд мөнгө, зэс, никель зэрэг ашигт малтмалыг Умард Солонгосоос импортлох тухай заалт хоригт мөн багтсан байна. Ажиглагчдын үзэж буйгаар Хятад улс Умард Солонгосын эсрэг авсан хоригийг тууштай дагаж мөрдөж байгаа гэдгээ олон улсад харуулах хүчин чармайлтын хүрээнд Пхеньянаас нүүрс импортлохоо хязгаарласан аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)