Г.Дэнзэнгийн шүүх хурал хойшилжээ
- 2017-02-22
- Нийгэм
- 0

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал хойшилжээ. Шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшиллоо. Шүүх хурлыг хариуцагч талын өмгөөлөгч хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар хойшлуулсан байна.
Нийслэлийн прокурорын газраас Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд буй юм.
Б.Цэлмэг

Сэтгэгдэл (0)