Замын хөдөлгөөнийг зохицуулж 900 гаруй алба хаагчид ажиллалаа

 

        Жилийн жилд Цагаан сарын баяраар замын хөдөлгөөний түгжрэл их байдаг байсан бол өнөө жил нийслэлд замын хөдөлгөөн сийрэг түгжрэлгүй байлаа.

 

Тэгвэл Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллав.

 

Эдгээр өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан бөгөөд замын хөдөлгөөн зохицуулахаар нийт 900 гаруй замын цагдаа, ХСИС-ийн сонсогч, хэв журмын алба хаагч нар ажиллалаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (202.131.235.242)

    2017-03-02

    sain baisan ene jil zamiin hudulguun tugjrelgui goy bsan shuu ajiliin amjilt

  • Иргэн (202.21.106.145)

    2017-03-02

    Цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд талархлаа илэрхийлье. Ард түмэн маань хүний сэтгэл зүтгэлийг мэдэрч үнэлэх чадвартай байгаа шүү. Вэб сайт, Фейс хуудсуудаар дүүрэн талархал байна билээ. Та бүхэн зүтгэл сэтгэлээрээ ийм сайхан үгсийг анх удаа цахим ертөнцөд авчирлаа.Төрийн албан хаагчид маань ийм байвал түмэн олон минь төрийн сүлдэндээ үнэн сэтгэлээсээ залбирах болно. Сайн үйлс сайхан сэтгэл дэлгэртүгэй