Ким Жөн Намыг хөнөөсөн гэх 2 эмэгтэйг шүүх хурал боллоо

 

        Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жөн Намыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн хоёр эмэгтэйг шүүх хурал өнөөдөр Малайзын шүүхэд боллоо.

 

Шүүх хурал цагдаагийн өндөр хамгаалалтан дор болж сэжигтэн эмэгтэйчүүдэд сум нэвтэрдэггүй хантааз өмсгөсөн байна.

 

Индонезийн иргэн, 25 настай Сити Айшах, Вьетнамын иргэн, 28 настай Дун Ти Хунг нарыг химийн хорт бодисоор Ким Жөн Намыг хөнөөсөн хэрэгт буруутай хэмээн Малайзын шүүх яллагчаар татсан юм. Шүүх хурлын үеэр Дун Ти Хун өөрийгөө буруугүй хэмээн мэдэгджээ.

 

Малайзын хуулийн дагуу тэд хүн амины хэрэгт цаазаар авах ял сонсох нь тодорхой байна.  Ял оноох шүүх хурал дөрөвдүгээр сард дахин болно.

 

Х.Сарнай

Эх сурвалж: Монцамэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)