“Дүнжингарав” уралдааны бүртгэл явагдаж байна
- 2017-03-04
- Нийгэм
- 0

"Дүнжингарав” төвийн бүсийн хурдан морины уралдаан маргааш /2017.03.05/ Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоо худгийн Цагаан хөтөлд болно. “Дүнжингарав” төвийн бүсийн хурдан морины уралдааны хөтөлбөр гарчээ. Үүнийг уншигч танаа танилцуулья.
Хөтөлбөр
2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр
Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоо худгийн Цагаан хөтөлд зохион байгуулагдана.
1. Эрлийз дээд нас мордох 07.00 цаг.
Эрлийз дээд нас гараанаас гарч уралдах 08,30 цаг.
Эрлийз дээд нас барианд орох 09.00 цаг.
2. Азарга мордох 09.00 цаг.
Азарга гараанаас гарч уралдах 11.00 цаг.
Азарга барианд орох 11.30 цаг.
3. “Дүнжингарав-2017” хаврын төвийн бүсийн уралдааны нээлт, урлагийн тоглолт 11.40 цаг.
4. Их насны морь мордох 12.10 цаг.
Их насны морь гараанаас гарч уралдах 13.30 цаг.
Их насны морь барианд орох 14.00 цаг.
5. Соёолон насны морь мордох 14.30 цаг.
Соёолон насны морь гараанаас гарч уралдах 15.30 цаг
Соёолон насны морь барианд орох 16.30 цаг.
6. Цоллох, бай шагнал гардуулах 17.00 цаг.
Жич: Бүртгэл гуравдугаар сарын 04-нд 09:00-18:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Өлзийт” хорооллын дунд сургуульд явагдана.

Сэтгэгдэл (1)
(150.129.142.120)
ÐÐÐ-ÑÑ Ð°Ð½ ÐҮТÐÐÐÐ. Ó¨Ó©ÑÑдөө ÐÐЯÐÐÐÐ. ÐÐÐ ÐÐÐÐ Ð½Ñ Ð¢ÐÐ . ÐÐРСÐÐÐ Ð±Ò¯Ñ Ð½Ð¸Ð¹Ð³ ÐУРÐÐÐÐ ,ÐУЦÐÐÐÐ. Ðайгаа Ð±Ð¾Ð´Ð¸Ñ Ð±Ð°Ð¹Ð´Ð°Ð» ЧÐÐÐÐ Ð½Ñ Ð¢ÐÐ . Ðдоогийн байдал Ð½Ñ ÐÑоÑÑ 49 Ñ Ñвиа ÑÑгүүлж Ó©Ð³Ó©Ñ ÑÑÑÑ ÑалÑал, Ðлон Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñийг Ð°Ð¶Ð»Ð°Ð°Ñ Ñ Ð°Ð»Ñан Ñ Ð¸Ð¹ÑÑ Ñл,ÐФШÐÐ ÑонгÑÑдаа Ñ Ð°Ð¼Ð³Ð°Ð°Ð»Ð°Ñ Ð³Ñж ÑдÑан оÑолдлого, 60 ÑÑÑбÑмÑн аÑн-Ñ Ò¯ÑгÑлжлÑл, Ðалга дов Ñанил ÑалÑн авилгал, ÐÐÐÐ- г ÑойÑÑон бÑлдÑÑÑлал, Ð¥ÑÑадÑг Ñ Ò¯ÑÑмжилÑÑн Ð¸Ñ Ð¼Ó©Ð½Ð³Ó©,Ð¥Ò¯Ò¯Ñ Ñд Ñ Ó©Ð³Ñдийг ÑлгаваÑлаÑан ÑÓ©Ñийн бодлого,Ð¥Ò¯ÑÑÑгүй жиÑÑмÑлÑлÑийг Ð½Ð¾Ñ Ð¾Ð¹Ð´ Ñ Ð°Ð½Ð´ÑÑлÑан ХоÑÑн бодлого ÐÑгÑж бÑÑаж бÑдилÑан ÑаÑваÑÑн бодлого ,ÑÐ½Ñ Ð±Ò¯Ñ Ñнд дÑÑгүйÑÑÑн аÑд ÑүмÑн л Ð±Ð°Ð¹Ñ Ñив дÑÑ