Гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан бол шинээр авна
- 2017-03-03
- Нийгэм
- 0

2017.03.01 ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй болжээ. Учир нь дэлхийн улс орнууд Монгол Улсын иргэнд олгогдсон энгийн гадаад паспортыг сунгалтгүй байлгах шаардлага тавьсаны дагуу 2017.03.01 ны өдрөөс хойш энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан иргэн заавал паспортаа шинээр захиалахаар болжээ. 5 жилийн хугацаатай гадаад паспортын үнэ 32500 төгрөг. Иргэн яаралтай авах бол өөрийн биеэр УБ хотод ОӨУБЕГазрын 1 дүгээр байранд очиж биеийн давхацахгүй өгөгдөл болох хурууны хээгээ шалгуулж яаралтай үйлчилгээний үнэ 10000 төгрөг төлж ажлын 3 хоногт паспорт авах бололцоотой. Хүчинтэй хугацаа нь дуусаагүй паспорт хүчинтэй байна. 2018 оноос гадаад паспорт чиптэй болох юм байна.
Б.Цэлмэг

Сэтгэгдэл (1)
ÐоÑж (202.9.40.62)
3-Ñ ÑаÑÑн 1- ÑÑÑ Ñ Ð¾Ð¹Ñ ÑÑÐ½Ð³Ð°Ñ Ð³Ò¯Ð¹. 3-Ñ ÑаÑÑн 1-ÑÑÑ Ñ Ð¾Ð¹Ñ Ñ ÑгаÑаа Ð½Ñ Ð´ÑÑÑÑан бол заавал ÑинÑÑÑ Ð°Ð² гÑÑ . ТÑгÑÑд Ð±Ð°Ñ Ð´ÑÐ»Ñ Ð¸Ð¹Ð½ ÑлÑÑÑд Ñийм ÑааÑдлага Ñавиад байна гÑнÑÑ. ÐÐ½Ñ Ð±Ð¾Ð» аÑд Ð¾Ð»Ð½Ñ Ñ Ð°Ð»Ð°Ð°ÑÑг Ñ Ð¾Ð¾ÑÐ»Ð¾Ñ ÑÑдÑага Ð±Ð¸Ñ Ð½Ñг Ð±Ð¸Ð·Ð½ÐµÑ Ð±Ð°Ð¹Ð½Ð°Ð°. үүнд үнÑн зөв Ñ Ð°ÑиÑг гадаад Ñам өгөөÑÑÑ