Сансрын хог хаягдлыг яаралтай шийдвэрлэхийг уриалжээ

 

        Сансрын хог хаягдлыг шийдвэрлэхийн тулд олон улсын хэмжээнд үйлчлэх дүрэм журмыг яаралтай боловсруулан гаргахыг Сансрын хог хаягдлын асуудлаарх олон улсын бага хуралд оролцогчид уриалсан байна. Токио хотноо зохион байгуулсан уг бага хуралд 300 орчим хүн, тэдний дотор Япон, АНУ болон Европын орнуудын сансар судлалын албаны хүмүүс оролцжээ. ӨАБНУ-ын Кейптауны их сургуулийн профессор Питер Мартинес сансрын хог хаягдлыг шийдвэрлэхээр НҮБ-тай хамтран ажиллаж байгаа аж.Түүний хэлснээр дэлхийн олон улс орон болон сансрын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниуд цаашдаа илүү олон тооны хиймэл дагуул хөөргөх төлөвтэй байгаа гэнэ. Иймээс ажиллахаа больсон хиймэл дагуул сансарт хог хаягдал болохоос урьдчилан сэргийлэх технологийг боловсруулж, олон улсын дүрэм журмыг яаралтай гаргах хэрэгтэйг байгааг тэрбээр онцолжээ. Хүний гараар бий болсон, 10 см-ээс багагүй хэмжээтэй 20 мянга гаруй биет дэлхийг тойрон эргэж байдаг аж. Ийм хог хаягдал нь ажиллаж байгаа хиймэл дагуул болон сансрын хөлгийн хувьд томоохон аюул болдог байна. Хувийн компаниуд хямд өртгөөр жижигхэн хиймэл дагуул хөөргөх нь нэмэгдсээр байгаа тул сансрын хогны асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахгүй бол цаашдаа салбарын хөгжилд томоохон саад болох магадлалтай талаар хуралд оролцогчид хэлэлцжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)