Гуравдугаар улирлын сурагчдын амралт энэ сарын 23-нд эхэлнэ
- 2017-03-08
- Нийгэм
- 0

Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт БСШУС-ын сайдын баталсан хуваарийн дагуу энэ сарын 23-ны өдрөөс эхэлнэ. Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралтыг долоо хоногоор сунгаж нэгдүгээр сарын 30-ны өдрөөс сурагчид хичээлдээ орсон билээ.
Харин дээрх сунгалттай холбоотойгоор гуравдугаар улирлын амралтын нэг долоо хоногийг хассан байна. Хуваарийн дагуу сурагчид гуравдугаар сарын 23-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоногийн хугацаанд амрах байсан бол энэ удаад гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл амрах нь.
Мөн дээрх шийдвэртэй холбоотойгоор зуны амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй гэдгийг БСШУС-ын яамнаас мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл (0)