”Жи тайм” сүлжээнд элсч мөнгөө өсгөж авсан хүмүүсээс мэдүүлэг авч эхэлжээ
- 2017-03-10
- Нийгэм
- 0

Олны анхаарлыг нэлээд татан өргөн цар хүрээг хамарсан “G time” сүлжээнийхнийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэлсэн. Тодруулбал, тухайн сүлжээг Монгол Улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нээс нэвтрүүлсэн бөгөөд энэ үед 2.3 сая төгрөгөөр элсэн түүнийгээ 20 сая орчим төгрөг болгон өсгөж авсан хүмүүсээс мэдүүлэг авч байгаа аж. Казакстан улсад төвтэй тус компанийн Монгол дахь салбарын ерөнхий захирал Марат Маженовыг саатуулан шалгаж байгаа бөгөөд түүнийг хараахан суллаагүй байгаа юм. Харин “G time” корпорацийн ерөнхий захирал Жумагулова.Ж.М. гэх эмэгтэй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Санхүүгийн зохицуулах хороо, ЦЕГ-т захидал ирүүлсэн байна. Тэрбээр захидалдаа “G time” корпорацийн Монгол дахь салбар компани 2016 оны арваннэгдүгээр сарын 18- нд Улаанбаатар хотод албан ёсоор бүртгүүлж гэрчилгээгээ авснаар Монгол Улсад хууль ёсоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид ямар нэгэн луйврын үйл ажиллагаанд оролцоогүй болно. “G time” корпарацийн Монгол дахь салбарын ерөнхий захирал Марат Маженов нь шалгалт явуулах тухай мэдэгдэл хүлээж аваагүй боловч Монголын цагдаагаар шалгуулахад бидэнд татгалзах зүйлгүй болно. Шалгалтаар бидний үнэн зөв үйл ажиллагаа явуулж байсан нь нотлогдоно гэж итгэж байна. Цаашид бид Монголд үйл ажиллагаагаа явуулж тус улсын эдийн засагт өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилготой байна” гэжээ.
С.Аз

Сэтгэгдэл (2)
ÐоÑин (202.179.31.56)
Ó¨Ó©ÑÓ©Ó© мөнгөө Ð°Ð²Ð°Ñ Ñн ÑÑлд доÑоо Ñ Ò¯Ð½ Ñ ÑÑÑÑ ÑлÑүүлÑÑн ÑÓ©Ñийн албан Ñ Ð°Ð°Ð³ÑидÑг Ð°Ð¶Ð»Ð°Ð°Ñ Ð½Ñ ÑÓ©Ð»Ó©Ó©Ð»Ó©Ñ ÑÑÑой.Ñд Ð½Ð°Ñ Ñ Ð³ÑÐ¼Ñ Ñ ÑÑгийн Ñ Ð°Ð¼ÑÑÐ°Ð³Ñ ÑÒ¯Ò¯.
зоÑин (103.26.193.199)
ÐÐ½Ñ ÑүлжÑÑний ÑалгалÑÑг зөв зүйÑÑй гÑж бодож байна. мөнгөө Ð¸Ñ Ñ ÑмжÑÑгÑÑÑ Ó©Ñгөж авÑан Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯ÑÑÑÑ Ð¼ÑдүүлÑг Ð°Ð²Ð°Ñ Ð½Ñ Ð·Ó©Ð². ХаÑин мөнгөө Ó©Ñгөөгүй, Ñ Ò¯Ð½ Ñ ÑлÑүүлÑÑгүй Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñийг ÑиÑÑгдүүлÑÑ Ð³Ò¯Ð¹ Ñ ÑÑдан ÑÒ¯ÑгÑн мөнгийг Ð½Ñ Ð±ÑÑааж Ó©Ð³Ó©Ñ Ð½Ñ Ð·Ó©Ð² Ð±Ð°Ð¹Ñ Ð°Ð°.