Хүүхэд хулгайлахыг завдсан этгээдийг баривчилжээ

 

        Энэ сарын 7-ны өдөр хичээлээ тараад явж байсан хүүхдийг үл мэдэх хүн амруун бор өнгийн зүйл чихэж хулгайлахыг оролдсон талаар олон нийтийн сүлжээгээр камерийн бичлэгийн хамт цацагдсан билээ. 

 

Тодруулбал  Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр 11-р хороололд болсон бөгөөд гудамжны камерт бичлэг нь үлджээ. Энэ талаар  Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн өчигдөр мэдээлэл хийсэн билээ.

 

Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаа нар хүүхэд хулгайлах гэж байсан этгээдийг тогтоож, байцаалт авч эхэлсэн байна. Мөн бичлэг дэх хүүхдийн хэн болохыг тогтоож, мэдүүлэг авч эхэлжээ.

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)