Цахилгааны шөнийн тарифыг тэглэх хугацааг сунгажээ

 

        Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Засгийн газрын 214 дүгээр тогтоолын дагуу гэр хорооллын 110 гаруй мянган өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. 

 

Шөнийн тарифыг тэглэх хугацаа 1-р сарын 1-ээс эхэлж 4-р сарын 1-нд дуусах ёстой боловч 10 хоногоор сунгахаар болжээ. Тодруулбал, техникийн өөрчлөлтөөс болж хөнгөлөлт 10 хоног хоцорч эхэлсэн учраас дөрөвдүгээр сарын 11 хүртэл сунгахаар болсон байна.

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)