“MH370”-ыг хайхад 100 сая гаруй ам.доллар зарцуулсан байна

 

        Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн “MH370” дугаартай нислэг үйлдэж яваад сураггүй болсон нисэх онгоцыг эрж хайхад Малайз улсын Засгийн газар 100 сая гаруй ам.доллар зарцуулжээ. Уг нисэх онгоц алга болсноос хойш гурван жил өнгөрч байгаатай холбогдуулан Малайзын Тээврийн сайд Лио Тионг Лай мэдэгдэл хийх үеэрээ өнгөрсөн хугацаанд эрлийн багийнхан Энэтхэгийн далайд 120 мянган хавтгай дөрвөлжин км талбайд эрлийн ажиллагаа явуулсан гэдгийг уламжилсан байна. Австрали болон Малайз улсын Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 17-нд онгоцыг эрж хайх ажиллагааг зогсоосон аж. Гэхдээ онгоцтой холбоотой шинэ мэдээлэл гарч ирсэн тохиолдолд эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх гэнэ. 2014 оны гуравдугаар сарын 8-нд “Боинг 777- 200” нисэх онгоц Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд нислэг үйлдэж яваад сураггүй болсон байна. Онгоцонд зорчигчид болон нисэх багийн гишүүд нийлсэн 239 хүн явжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)