Бага насны хүүхдүүд газ үнэртэн мансуурчээ
- 2017-03-11
- Нийгэм
- 0

Өсвөр насны хүүхдүүдийн дунд элдэв төрлийн мансууруулах зүйл хэрэглэх нь сүүлийн үед эрс нэмэгдэж байна. Тэр дундаа газ үнэртэж мансуурах явдар газар аваад байна. Энэ нь эрүүл мэнд хийгээд цаашлаад амь насанд ч аюул учруулна гэдгийг төдийлөн ойлгохгүй биенийгээ дуурайн мансуурч байгаан тулын харамсалтай.
Энэ сарын 9-ны өдөр Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцанд бага насны хоёр хүүхэд газ үнэрлэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.
Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар байрны нэгдүгээр орцонд хоёр хүүхэд газ үнэртээд байна гэсэн мэдээллийг иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Тус дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиход Сүхбаатар дүүргийн 13 хороонд суух 12 настай эрэгтэй О, 8 настай эрэгтэй О нар ахуйн хэрэглээний газ үнэртэж, мансуурсан байдалтай байсныг илрүүлжээ. Одоогийн байдлаар энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Цэлмэг

Сэтгэгдэл (0)