Мэргэжлийн хяналтынхан номын дуу сонсч байна

 

        Европын холбоонд хүнсний бус бүтээгдэхүүний хяналтыг хэрхэн хийдэг туршлага” сургалт эхэллээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Европын холбооны “Монгол Улсын стандартын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл хамтран зохион байгуулж байгаа уг сургалт гурван өдөр үргэлжилэх юм байна. 

 

Сургалтад МХЕГ, НМХГ-ын улсын байцаагчид оролцож байгаа бөгөөд Мальт Улсын Зах зээлийн хяналтын газрын дарга Майкл Кассар болон зөвлөх Нойл Толедо нар “Зах зээлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, бодлого”, “Олон улсын хамтын ажиллагаа”, Хяналтын хөтөлбөрүүд”, “Эрсдэлийн үнэлгээ”, “Бүтээгдэхүүний аюулгүй байдлын цахим сургалтын портал сүлжээ” сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгөх бөгөөд туршлагаа хуваалцах аж. 
                                                                                                                       

Б.Яруу
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)