Пак Гын Хе Хөх ордныг орхилоо

 

        Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хе энэ сарын 12-ны орой Хөх ордноос хувийн сууц руугаа шилжсэн тухай Синьхуа агентлагт мэдээллээ. Түүнийг Гангнам дахь сууцандаа ирэхэд нь 600 гаруй дэмжигчид угтаж авсан байна. Тэд төрийн далбаагаа намируулан, шүүхийн шийдвэр шударга бус гарсан хэмээн хашгирцгааж байжээ. Пак шүүхийн шийдвэрээр огцорсон анхны Ерөнхийлөгч болсон. Энэ асуудлаар олон нийтийн дунд санал асуулга явуулсан бөгөөд судалгаанд оролцогсдын 86 хувь нь шүүхийн шийдвэр үнэн бодит гарсан гэж үзжээ.

 

М.Янжиндулам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)