С.Баяр шүүх хуралдаанаас гарав
- 2017-03-14
- Нийгэм
- 0

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд хаалттай горимоор үргэлжилж байна. Хурал 09.30 цагт эхэлсэн юм.
Шүүх хуралдааныг эхлэхийн өмнө хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьж байсан С.Баяр хуралдааныг орхин гарах хүсэлт тавьсан байна. Түүний хүсэлтийг шүүгч нар 12:40 цагийн үед хэлэлцээд, хуралдаанаас гарахыг зөвшөөрчээ.
Шүүх хуралдааны танхимд байсан С.Баяраас гадна шүүгдэгч Т.Чимгээ, Т.Содномдаржаа нарын өмгөөлөгч шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьсан. Гэвч шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд, "Нээлттэй явуулах саналыг хүлээж авах боломжгүй, улсын нууцад хамааралтай асуудал хэлэлцэж байгаа тул хаалттай явуулна" гэж шийдвэрлэсэн билээ.
О.Долгор

Сэтгэгдэл (0)