БНКУ “Генетикийн инженер, биотехнологийн төв”-тэй хамтран ажиллана

 

        Монгол улсад ажиллаж буй Бүгд Найрамдах Куба Улсын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн ерөнхий захирал Эулогио Пиментел, тус төвийн Гүйцэтгэх менежер болон Биотехнологийн төслийн шинжээч Мануэль Рафаэль Раисес Перес-Кастаньеда, Хөдөө аж ахуйн биотехнологийн газрын ургамлын биотехнологийн албаны дарга, Абель Эрнандес Веласкес нар Эрүүл мэндийн яамны харъяа Зоонозын өвчин судлалын үндэсний төвд өчигдөр /03.14/ хүрэлцэн ирж төвийн үйл ажиллагаатай танилцаж Куба улсын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-д үйлдвэрлэж буй зарим бүтээгдэхүүнийг танилцуулан санал солилцож уулзалт хийлээ.

 

Уулзалтын үр дүнд Монгол оронд тархсан хачгийн эсрэг вакциныг мал, амьтанд турших судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх, зоонозын өвчний оношилгооны байгууллагатай холбоо тогтоох асуудлуудаар тохиролцлоо.

 

Тус уулзалтад Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дельгадо Консепсион оролцож дээрх судалгааны ажлыг хэрэгжүүлэх төслийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)