Г.Ганхүү өвөрмөц төрхөөрөө гайхуулав

 

        Хоёр сар гаруйн хугацаанд үргэлжлэн ялагчаа тодруулсан “MNTM” нэвтрүүлгийнхэн саяхан сүпер ялагчаа тодруулсан. Тэгвэл энэхүү нэвтрүүлгийн  хамгийн ажилсаг, хамгийн халамжтай, хамгийн тэвчээртэй зэрэг номинацийн эзэн болоод байсан шилдэг оролцогч Э.Оюунбилэгийн талаар цахим ертөнцийнхөн онцолж байна. Тодруулбал, түүнийг оролцогч охидоос хамгийн гоё биетэй нь гэж магтагсад олон байгаа бол зохион байгуулагч “Боловсрол суваг” тв-ийн нэгэн ажилтан “Бидний хамгийн хайртай оролцогч байсан гэж өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн байна  аж.  Харин “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү өөрийн цахим хуудаснаа Э.Оюунбилэгтэй авахуулсан зургаа оруулан “Дараагийн миний дэмжсэн охин Оюунбилэг... “MNTM”-ээс нэг зүйл ойлгож авлаа. Би царай муутай биш өвөрмөц төрхтэй юм байна шүү дээ” гэж хошигноод авсан нь олон хүнд инээд бэлэглэх шиг болно лээ. Ямартай ч олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн эгэл, өөрийнхөөрөө байж чаддаг Э.Оюунбилэгт моделийн карьерт нь илүү их амжилтыг хүсэе. 

 


                                                                                       Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)