Марш тактикийн тэмцээн болжээ
- 2017-03-15
- Нийгэм
- 0

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй VI мотобуудлагын батальоны марш, тактик, тусгай бэлтгэлийн аварга бүлэг шалгаруулах тэмцээнийг батальоны ахлагч нарын зөвлөлөөс санаачлан энэ сарын 10, 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа.
Гарааны өмнөх ажиллагааг биеийн тамирын норматив /гир өргөх/, химийн норматив /хамгаалах иж өмсөх/, онолын мэдлэг шалгах төрлүүдээр явуулсан байна.
Батальоны аварга шалгаруулах марш, тактик, тусгай бэлтгэлийн аварга бүлэг шалгаруулах тэмцээний гараанд 12 баг сугалааны дарааллаар гарч 3 км-ын маршрутын дагуу торон саад, гранат шидэлт, цэргийн байр зүй, ар тал, хими гэсэн цэгүүдэд дасгал, норматив гүйцэтгэв.

Гүйлтийн цагаар ХТР-ын ахлах ахлагч Х.Баттулга ахлагчтай бүлэг 19 минут 54 секунт, 10 долийн амжилтаар тэргүүлжээ.
Тэмцээний нэгдсэн дүнгээр Хуягт тээвэрлэгийн ротын ахлах ахлагч Х.Баттулга ахлагчтай бүлэг тэргүүн байр, байлдааны хангалтын ротын ахлах ахлагч Ц.Эрдэнэбаатар ахлагчтай бүлэг дэд байр, ХҮР-ын дэслэгч Х.Жанжинбаатар захирагчтай бүлэг гутгаар байрт шалгарч, аваргын цом, медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлийн эзэд боллоо.
Б.Яруу

Сэтгэгдэл (0)