Адольф Гитлерийн утас 243 мянган ам.доллар хүрчээ

 

        “Alexander Historical Auctions” дуудлага худалдаагаар Адольф Гитлерийн цэргүүддээ тушаал өгдөг байсан Siemens брэндийн улаан өнгөтэй утас 243 мянган ам.долларын үнэд хүрчээ. Өнгөрсөн ням гаригт болсон дуудлага худалдаагаар мэргэжилтнүүд Гитлерийн утсыг 200-300 мянган ам.долларын үнэ хүрнэ хэмээн тооцоолж байжээ. Энэхүү утсыг Зөвлөлтийн цэргүүд 1945 онд Берлиний хоргодох байрнаас олсон аж. Тэд утсыг Их Британийн офицер Ральф Рэйэрт дамжуулан өгсөн бөгөөд түүний гэр бүл энэхүү олдворыг 70 гаруй жил хадгалсан байна. Дуудлага худалдааны компани энэхүү утсыг “Дэлхий даяар олон сая хүний амийг авсан бүх цаг үеийн хамгийн хөнөөлтэй зэвсэг” хэмээн тодорхойлжээ. Дашрамд дурдахад энэ дуудлага худалдаагаар Гитлерийн нохойны шаазан баримлыг 24.300 ам.доллараар худалдсан байна.

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)