Талийгаачтай хамт байсан залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал кэстл” хотхоны 12 давхраас 22 настай залуу унаж, нас барсан хэрэг 2017 оны нэгдүгээр сард гарсан билээ.

Хэрэг гарах үед талийгаачтай хамт байсан 10 гаруй  залууг шалгаж, тэднийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоолгохоор Улсын мөрдөн байцаах газраас шинжилгээ авсан юм. Шүүхийн шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр “Рояал кэстл” хотхонд байсан 10 эрэгтэй, нэг эмэгтэй хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй хэмээн мэдүүлэг өгсөн ч хэрэглэсэн нь  шинжилгээгээр тогтоогджээ. Хэргийг улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх тасаг шалгаж байгаа бөгөөд хэрэг шалгах явц үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.  

 

Б.Цэлмэг


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)