Аляскт нефтийн орд илрүүлжээ

 

        Өмнөд Америкийн Аляска мужид 1.2 тэрбум баррель нөөц бүхий газрын тосны орд илрүүлжээ. Дэлхийд томоохонд тооцогдох Испанийн газрын тосны “Repsol” тус ордоос өдөрт 120 мянган баррель газрын тос экспортлох боломжтой гэж тооцоолсон байна. Сүүлийн 60 жилийн хугацаанд жил бүр дунджаар 400-500 газрын тосны орд шинээр нээдэг байсан бол 2016 онд ердөө 174 орд илрүүлсэн гэж Америкийн “HIS Markit” гэдэг зөвлөгөө өгөх компанийн тайланд дурджээ. Газрын тос, хийн компаниуд геологи хайгуулын ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээгээ багасгаснаас гадна томоохон ордуудыг илрүүлэх нь улам бүр хэцүү болж буйг шинжээчид онцолж байна. Тэдний тооцоолсноор өнгөрсөн онд илрүүлсэн ордуудын нөөц 8.2 тэрбум баррель байжээ. Ордыг илрүүлснээс хойш олборлолт эхлэх хүртэл дунджаар 5-7 жил өнгөрдөг байна. Түүнчлэн газрын тосны хайгуулын салбар хямралд орсон нь эрчим хүчний эх үүсвэрийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг ойрын хэдэн арван жилийн хугацаанд Америкийн занарын тосоор хангахад хүрч болзошгүй гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлж байна. Сүүлийн жилүүдэд хайгуул, өрөмдлөгийн ажил далай тэнгисийн ордуудад төвлөрөх болсон бөгөөд нэг цооногийн өртөг 150 сая ам.долларт хүрч магадгүй байгаа аж. Ерөнхийдөө таван цооног өрөмдөхөд ердөө нэгээс нь л газрын тос гарах магадлалтай байдаг гэнэ. Харин занарын тосны цооногийн өрөмдлөгийн өртөг дунджаар 4-10 сая ам.долларт багтдаг төдийгүй олборлолтыг ердөө хэдхэн долоо хоногт багтаан хийх боломжтой. Харин далайд цооног өрөмдөхөд дунджаар таван жил шаардлагатай аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Gleb (202.21.117.194)

    2017-03-16

    Хойд, Өмнөд Америк тивээ ялгаж байж үүнийгээ бич л дээ. Хаана ямар боловсрол эзэмшсэн хүн бэ??? Дипломоо худалдаж авсан байх аа.