Б.Чингүүн ухаалаг гар утас ашиглан кино хийжээ
- 2017-03-16
- Энтертайнмент
- 0

Найруулагч Б.Чингүүн ухаалаг гар утас ашиглан “Хайр” хэмээх кино бүтээжээ. Киноны гол дүрд саяхан нээлтээ хийсэн “Аз жаргал” уран сайхны кинонд тоглосон Ц.Мичидмаа охин дүр бүтээсэн бол “Ану хатан”, “Бодлын хулгайч” киноны зураглаачаар ажилласан Э.Очгэрэл, киноны зохиолч Б.Чингүүн нар ажилласан байна. Б.Чингүүн гар утасны камер ашиглан кино хийсэн талаараа “Техник, технологи хөгжихийн хэрээр чанартай камераар зураг авбал илүү сайн бүтээл болно гэж ярьдаг. Би үүнийг үгүйсгэж, кино зохиол сайн байвал гар утсаараа ч кино бүтээж болно гэдгийг батлахыг хүссэн. Тэгээд ч сүүлийн үеийн гар утасны дуран мэргэжлийн бус камерынхтай ижил, чанартай болсон” хэмээжээ.

Сэтгэгдэл (0)