Ө.Энхтөр дарга томилгоо хийжээ

 

        Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ө.Энхтөр томилгоо хийжээ. Тодруулбал, ЭЦГ-ын дарга, хурандаа Б.Буянтөрийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар, Нийслэлийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Д.Батсайханыг, тус газрын Эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Дагвасүрэнг ЭЦГ-ын даргаар томилсон аж. Мөн ЦЕГ-ын Лизенцийн төвийн дарга, хурандаа Г.Эрдэнэцацралыг БЗД-ийн цагдаагийн I хэлтсийн даргаар, Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Ө.Эрдэнэхүүг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар, тус газрын даргаар ажиллаж байсан Д.Отгонжаргалыг Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргаар томилсон аж. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)