Монголын хөрөнгийн бирж
- 2017-03-17
- Нийгэм
- 0

Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанийн жагсаалтаас долоон компанийг хасжээ. Тодруулбал, “Симбол”, "Баянтолгой", "Гантөмөрт", "Завхан тээх", "Монгол эсгий, эсгий гутал", "Оргил Говь-Алтай", "Улиастай тэгш" зэрэг компанийг хассан аж. Компанийн тухай хуулийн 83.1 дүгээр заалт, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн компанийн дүрмийн 8.10.11-р заалт, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 24.8 дугаар заалтыг тус тус үндэслэн хасалт хийсэн байна.
С.Тэлмэн

Сэтгэгдэл (0)