Нийслэлд шар усны үер бууж болзошгүй

 

        Энэ онд нийт нутгийн 70 орчим, нийслэлийн нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтож хаврын огцом дулааралтын үед шар усны үер болж болзошгүйг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхааруулаад байгаа. Тиймээс Нийслэлийн Онцгой комиссын дарга, Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шар усны болон хур борооны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай албан даалгавар гаргажээ.

 

Түүнчлэн нийслэлийн үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний ус зайлуулах шугам, авто зам доогуурх ус гадаргууны ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангах, болзошгүй шар усны болон хур борооны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор дүүргүүдийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга нар, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын албаны удирдлагуудад даалгасан аж.

 

 Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)