Г.Дэнзэн, Я.Батсуурь нарыг өнөөдөр шүүнэ
- 2017-03-28
- Нийгэм
- 0

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн, Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болно.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг хашч байхдаа эрх мэдлээ урвуулан эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанид тендерийн 17 тэрбум төгрөг авч өгсөн гэх асуудлаар шалгаж байгаа.
Тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.
Б.Тэлмэн

Сэтгэгдэл (0)