Офицер С-ийг хүчирхийллийн хэргээр шалгаж байна
- 2017-03-29
- Нийгэм
- 0

Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж байсан, 24 настай С хэмээх офицер фэйсбүүкт “Oogii oogii” гэх хуурамч хаяг ашиглан, бусдыг залилан мэхэлдэг байжээ.
Тэрбээр сошиал сүлжээ ашиглан бусдыг айлган сүрдүүлж байсан этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлж, түүнийг яллагдагчаар татсан аж.
Одоогоор яллагдагч С-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шилжүүлэн шалгаж буйг албаны эх сурвалж баталлаа.
Офицер С нь олон гишүүнтэй групп, пэйж хуудсанд “Бага хүүтэй мөнгө зээлүүлнэ” гэсэн зар байршуулж, түүн дагуу хандсан иргэдийг шантаажлах зэргээр хохироож байжээ. Ийм төрлийн зарын дагуу холбогдсон оюутан охид, бүсгүйчүүдээс зээлэх мөнгөний барьцаанд нүцгэн зургийг нь авч, дараа нь гэрээ байгуулах нэрээр хууран мэхэлж, хүчирхийлсэн тохиолдол ч байгаа ажээ. Тэрбээр мөн охидын нүцгэн зураг, дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулна гэх зэргээр сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхэж байсан нь мөрдөн байцаалтын үеэр батлагдаад байгаа юм байна.
Б.Цэлмэг

Сэтгэгдэл (1)
zochin (124.158.109.232)
hogiin har ***** be? saihan baiguullagiin ner hundiig gutaasan . hil hamgaalah gzar gedeg chin mundag zohion baiguulalttai.cham shig hun baih gazar bish shuu zailuul naad hunee