ХААН Банкны City Pass картаараа автобусанд зорчоорой

 

        Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор үйлчилгээнд явж буй автобуснуудын бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, 04-р  сарын 01-ний өдрөөс эхлэн зөвхөн картаар зорчуулах болсон.  

 

Энэ ажлын угтан ХААН Банк иргэд, харилцагчиддаа зориулан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой  төлбөрийн болон нийтийн тээврийн хосолсон City Pass картыг Монгол Улсад анхлан гаргаж, үйлчилгээнд нэвтрүүлсэн билээ.

 

City Pass картыг ашигласнаар:

 

  • Автобусанд үйлчлүүлэхээс  гадна банкны төлбөрийн картын зориулалтаар ашиглаж, банкны картаар авдаг бүхий л үйлчилгээг авах
  •  Иргэд өөрийн ашигладаг харилцах, цалингийн дансандаа автобусны картаа захиалах

 

City Pass карт нь таны нэр дээрх банкны данстай холбогдох тул та картаа заавал урьдчилан цэнэглэх шаардлагагүй хэрэгцээ шаардлага гарсан  үедээ:

 

  • Интернэт банк,
  • Ухаалаг банк,
  • Мобайл банк,
  • АТМ ашиглан дансандаа орлого хийж, нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой.

 

Та City Pass картыг өөрт ойр байрлах ХААН банкны салбарт хандан аваарай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)