Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулна

 

        МХЕГ-аас цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байцаагч нарт зориулсан “Цөмийн энергийн салбарын эрхзүйн шинэчлэл буюу цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

 

Сургалтаар улсын байцаагчид цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт материалын цацрагийн хамгаалалт, аюулгүйн үндсэн шаардлагууд, түүнд тавигдах хяналтыг хэрэгжүүлэх болон цөмийн энергийн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх аж. 

 

Түүнчлэн, сургалтын хөтөлбөрийн дагуу Цацрагийн хяналтын лаборатори, цацрагийн үүсгүүр хэрэглэгч зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, цацрагийн хэмжилт хийх, хилийн боомтуудад суурилуулсан цацрагийн хяналтын төхөөрөмжид илэрсэн дохиоллыг үнэлэх, анхдагч болон хоёрдогч үзлэг шалгалт хийх талаар дадлага ажлуудыг хийж гүйцэтгэх юм байна. 

 

Салбарын байцаагч нарыг сургалтад хамруулж, мэдлэг, чадварыг дээшлүүлснээр улсын хэмжээнд тавих цацрагийн хяналтын тогтолцоо сайжрах, улсын хилээр нэвтрэх бараа бодис бүтээгдэхүүнд тавих хяналт шалгалт бэхжих, цацрагийн болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)