”Чалко”-гийн өрийг 100 хувь төлж барагдуулжээ

 

        “Эрдэнэс Таван толгой”  ХК нь 2011 оны долдугаар сарын 26-нд Хятадын төрийн өмчит Чалко компанитай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларыг авч байжээ. Тус урьдчилгаа төлбөрийг барагдуулахын хүрээнд  2016 оны хоёрдугаар сараас эхлэн Чалко компанид сар тутам доор хаяж 200 мянган тонн нүүрс нийлүүлэхээр тохиролцсон байсан аж.

 

Ерөнхий сайд энэ ондоо багтааж БНХАУ-ын "Чалко" компаний өрийг төлж барагдуулна гэж мэдэгдэж байсан билээ. Тэгвэл БНХАУ-ын "Чалко" компанид төлөх өрийг 100 хувь төлж барагдуулжээ. Энэ талаар өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордонд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд мэдээлэл хийх юм байна.

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (73.110.176.151)

    2017-04-11

    Oriig oroor tolj ediin zasagiin hyamarlaas hezee ch garahgui tor barij baigaa MAN mash sain ajillah heregtei bna

  • (150.129.140.190)

    2017-03-30

    Чалкод өр тавьсан зулбагануудад хариуцлага тооцохгүй бол дахиад л түүнээс ч том өр удахгүй тавина кккк

  • Зочин (202.179.24.43)

    2017-03-30

    Сайн мэдээ байна. Үүний өмнө дампуурлын олс хүзүүнээс угласан өрийг зайлуулсан, одоо Чалкогийн өрийг барагдууллаа. ЗГ-ын ажил урагштай байгаал талархаж байна. Монголчууд бид тамын тогооны үлгэрээс салах цаг ирсэн шүү.

  • Мэдээ.мн (103.9.88.162)

    2017-03-30

    2011 оны долдугаар сарын 26-нд Хятадын төрийн өмчит "Чалко" компанитай Нүүрс худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларын өр тавьж, энэхүү ам.долларыг нийгмийн халамжийн сангаар дамжуулж, эх орны хишиг нэртэй 21 мянган төгрөгийг иргэдэд тарааж байсан юм.