Шинээр долоон агаарын зам нээлээ

 

        Иргэний нисэхийн салбар нэгэн шинэ хуудсаа өнөөдөр нээлээ. Монгол Улс өнөөдөр  шинээр долоон агаарын зам нээж, шинэ замын анхны зорчигч нь Германы чартер B777 онгоц боллоо.

 

“Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого” хэмээх баримт бичигт дурдсны дагуу гурван шаттайгаар PBN агаарын замыг нэвтрүүлэх ажлын хоёр дахь шат нь ийнхүү хэрэгжиж байгаа аж.

 

Монгол Улс ийн агаарын долоон замаар бүл нэмснээр агаарын хөлгүүдийн туулах зам богиносож, тэр хэрээр нислэгийн цаг багасаж, түлш зарцуулалт буурна. Түүнчлэн улсын сан хөмрөгт ч тодорхой хувь нэмэр болно гэдгийг албаны хүмүүс тодотгож байлаа. 

 

Одоогоор Монгол Улсын хамгийн урт агаарын зам 1635 км болж байгаа бөгөөд дараагийн ээлжинд хөндлөн чиглэлийн урт замууд нээх зорилт тавин ажиллаж байгаа ажээ.

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)