Н.Галбадрах: Татварын буцаан олголтыг ирэх сараас олгоно

 

        Орон сууц болон сургалтын төлбөрийн татварын зөрүүг хэзээнээс олгох талаар Татварын ерөнхий газрын Төрийн тусгай удирдлагын газрын улсын байцаагч Н.ГАЛБАДРАХААС тодрууллаа.

 

-Орон сууц болон сургалтын төлбөрийн буцаан олголтыг хэчнээн иргэн авахаар байна вэ?

 

-Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголт авах 74222 татвар төлөгч байна. Дээрх иргэд 2016 онд тайлангаа ирүүлсэн. Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод 45 тэрбум төгрөг зарцуулахаар болсон.

 

-Буцаан олголтыг хэзээнээс олгож эхлэх вэ?

 

-Буцаан олголт авахаар өнгөрсөн оны нэгдүгээр сарын 20- ноос өмнө Хүн амын орлогын албан татварын тайлангаа ирүүлсэн 11354 иргэний 8.8 тэрбум төгрөгийг баталгаажуулсан бөгөөд илүү төлөлтийг ирэх сард олгож эхэлнэ.

 

Харин хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэдийн төлөлтийг тав, зургаадугаар сард багтааж буцаан олгохоор нийслэлийн Төрийн сангаас төлөвлөсөн байгаа.

 

С.Хорлоо

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Ttyyyyy (202.21.106.107)

    2017-04-03

    Yag hezee yum ve . Her us n bain uu