Өнөөдрөөс нийтийн тээвэр зөвхөн картаар үйлчилнэ
- 2017-04-01
- Нийгэм
- 0

Өнөөдрөөс эхлээд нийслэлийн нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр биш заавал картаар л зорчино. Тодруулбал автобусанд байгаа бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, иргэдийг зөвхөн картаар зорчуулахаар болсон талаар Нийтийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” компанийн зүгээс мэдэгдсэн юм.
Уг нь хоёр жилийн өмнө кондукторуудыг халж, цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн ч бэлэн мөнгөөр зорчих хүмүүс байсаар байв. Улмаар мөнгөний хайрцагт талыг нь урсан 500, 1000-тын дэвсгэрт их хийх болсон нь автобус компаниудыг багагүй алдагдалд оруулсан аж.
Тиймээс бэлэн мөнгөний хайрцгаас татгалзаж, картаар зорчуулдаг болгоё гэсэн шийдэлд хүрсэн юм. Иргэн та маргаашнаас зөвхөн цахим картаар нийтийн тээвэрт үйлчлүүлэх эрхтэй болно.
Б.Тэлмэн

Сэтгэгдэл (0)