Айл өрхийн амжиргааны судалгаа эхэллээ
- 2017-03-31
- Нийгэм
- 0

Айл өрхийн орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны төвшин тодорхойлох судалгаа өнөөдөр улс орон даяар эхэлж байна. Өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажил ирэх дөрөвдүгээр сарын 09-ны 18:00 цаг хүртэл үргэлжлэх аж.
Өрхийн амьжиргааны судалгааг хийхэд 7900 хүн дайчлагдан ажиллах бөгөөд мэдээлэл цуглуулах ажилд нийт 4,5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Судалгааны онооны дүнгээс олон зүйлс хамаардаг. Тухайн өрхийн төрийн үйлчилгээ, тусламж, зорилтот бүлэгт зориулсан хандив, халамжид хамрагдах эсэх нь шийдэгддэг. Мөн банкнаас зээл авахад ч уг судалгааг үндэслэх нь бий. Тиймээс судалгаа нь үнэн зөв, үндэслэлтэй байхыг иргэд хүсч байгаа.
Судалгаанд сайн дураараа хамрагдах боломжтой. Харьяа сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандан өрхийн жагсаалтаас шалгуулан судалгаанд хамруулахаар бэлтгэсэн өрхийн жагсаалтад ороогүй бол сум, хороондоо өргөдөл, хүсэлт гаргаж судалгаанд хамрагдаж болох ажээ.
Б.Цэлмэг

Сэтгэгдэл (1)
ÐаÑиг (202.21.106.118)
Ðид 4 Ñ Ò¯Ò¯Ñ ÑдÑÑй ÑÑ Ð½ÑÑ Ñ Ò¯Ò¯Ñ Ð´ÑÑ Ñ Ð°Ñаад ажилгүй. ÐÓ©Ð²Ñ Ó©Ð½ нÑг Ñ Ò¯Ð½Ð¸Ð¹ ÑÐ°Ð»Ð¸Ð½Ð³Ð°Ð°Ñ 6 ам бүл амÑдаÑÑ Ñдаж бна, үүнÑÑÑ ÑалÑгаалан Ñ Ò¯Ð½Ð´ Ð½Ó©Ñ Ñөлд амÑдаÑÑ Ð±Ð°Ð¹Ñ Ð°Ð´ Ñ ÑдÑн ÑааÑан дÑÑÑ Ñм биÑÑÑ Ð» Ñ Ò¯Ò¯Ñ Ð´Ð¸Ð¹Ð½ мөнгө Ð°Ð²Ð°Ñ ÑааÑдлагагүй гÑж үзÑж бна. Сайн ÑÑ Ð½ÑÑийн бÑÑнд ÑалÑÐ¸Ñ Ð°Ð»Ð³Ò¯Ð¹ амÑдаÑÑ Ð±Ð½Ð° даа. ÐÐ¾Ð¼Ð´Ð¾Ð»Ð»Ð¾Ñ Ð³ÑÑÑнгүй. СÑдалгаагаа зөв наÑийн ÑооÑооÑой Ñ Ð¸Ð¹Ñ Ñ ÑÑÑгÑÑй.