81 настай фото модель
- 2017-04-03
- Энтертайнмент
- 0

Reebok брэндийн шинэ сурталчилгаанд Хятадын өндөр настан Ванг Дешун тоглохоор болжээ. Тэрбээр өдгөө 81 настай бөгөөд хятад залуусын үлгэр дуурайл авдаг од нь болсон аж. Ванг Дешун 70 настайдаа анх спортоор хичээллэж, 79 насандаа Бээжингийн загварын долоо хоногт алхаж, фото модель болсон аж. Reebok компанийн хэвлэлийн төлөөлөгч “Тэр бол хүн хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд хэзээ ч хөгшдөхгүй гэдгийг харуулсан хамгийн тод жишээ” гэж Ванг Дешуны талаар ярьжээ. Тус брэндийн шинэ сурталчилгаанд 81 настай Ванг Дешуныг асар том хэмжээтэй дугуйг чирж, гүйлтээр хичээллэж буйгаар дүрсэлжээ. Мөн энэхүү видеонд түүнтэй хамт Хятадын жүжигчин Юань Шаньшань, хөл бөмбөгчин У Лэй нар оролцсон байна.
Б.Эрдэнэ

Сэтгэгдэл (0)