“Ган үзэг-2017” шатрын тэмцээн болно

 

        Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэрэмжит шатрын “Ган үзэг-2017” тэмцээн энэ сарын 7,8 –нд болох аж. Шатрын спортын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, оролцогчдын ур чадварыг дээшлүүлэх нь уг тэмцээний зорилго бөгөөд “Үнэний төлөө” уриатай болох юм байна.

 

 Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монгол туургатны шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа тэмцээнд МСНЭ-ийн гишүүн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас эрэгтэй, эмэгтэй шатарчид оролцох ба шатарчдын тоо заагаагүй аж. Шатарчид талдаа 30 минутын цагийн хяналттайгаар Швейцарь системээр, долоон өрөг тоглох юм байна. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Үхрийн нүдний суулгац зарна (43.228.129.144)

    2017-04-03

    Үхрийн нүдний суулгац зарна.tel;9667103