“Moody’s” зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээв
- 2017-04-03
- Эдийн засаг
- 0

Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг CAA1 зэрэглэлд хэвээр үлдээлээ. Тус байгууллага өнгөрсөн сарын 15-наас манай зээлжих зэрэглэлийг бууруулах эсэх тухай судалсан байна. “Монгол Улсын хувьд ОУВС- гийн хөтөлбөрт хамрагдахаар болж, үүнийг дагаж орж ирэх олон талт санхүүгийн байгууллагуудын санхүүжилт бүрдэнэ гэх хүлээлт дээр үндэслэн шийдвэрийг гаргасан” гэж онцолж байна. Мөн Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийг Засгийн газрын бондоор солих замаар гүйцэтгэсэн нь системийн хэмжээнд тулгараад байсан хөрвөх чадварын эрсдэлийг богино хугацаанд бууруулсан гэж үзжээ. Харин эдийн засгийн дунд болон урт хугацааны төлөв сайжрахад уул уурхайн ажил эрчимжих зайлшгүй шаардлагатай байгааг онцолжээ.

Сэтгэгдэл (0)